Lotte
Лотте компани 1948 онд байгуулагдсанаасаа хойш
“Хэрэглэгчдийн хайрлаж, итгэдэг дээд зэргийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосноор хүмүүсийн амьдралыг илүү баялаг болгоно” гэсэн корпорацийн философийг баримталж ирсэн.
Энэхүү үзэл баримтлалын үндсэн дээр бид чихэр, амттан болон зайрмаг үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд төвлөрөн бизнесээ хөгжүүлж байна.
Бид хэрэглэгчид болон бизнесийн түншүүд зэрэг бүх оролцогч талууддаа урт хугацаанд үзүүлж ирсэн итгэл, дэмжлэгт гүн талархал илэрхийлье.
“LOTTE” хэмээх компанийн нэр нь Германы агуу зохиолч Гёте-гийн бичсэн “Залуу Вертерийн зовлон” романы Шарлотта (Charlotte) хэмээх дүрийн нэрээс гаралтай.
Манай корпорацийн уриа болох “Sweetheart of Your Mouth” нь “мөнхийн хайр”-аар танигдсан Шарлоттагийн нэгэн адил Лотте брэндийг хүн бүрийн хайртай брэнд байлгах гэсэн хүсэл, зорилгыг илэрхийлдэг.
- Lotte