Nongshim Чипс
Nongshim чипс
Өмнөд Солонгосын алдарт Nongshim брэндийн амтат чипс бүтээгдэхүүнүүдийг Максимус Дистрибьюшн ХХК нь албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлж, 2026 оны 3-р сарын 1-ээс эхлэн худалдаалж эхэллээ. Nongshim нь олон улсын зах зээлд чанар, аюулгүй байдал, өвөрмөц амтаараа танигдсан Солонгосын тэргүүлэгч хүнсний үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус брэнд нь хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн өргөн сонголт бүхий snack бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж, дэлхийн 100 гаруй оронд амжилттай нийлүүлж байна.
Монголд
Монголын хэрэглэгчдэд хүрч буй Nongshim-ийн snack бүтээгдэхүүнүүд нь shrimp, onion, corn зэрэг төрөл бүрийн амттайгаас гадна хөнгөн, crunchy бүтэцтэй, өдөр тутмын хэрэгцээнд тохиромжтой гэдгээрээ онцлог юм. Мөн орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, олон улсын стандартын дагуу боловсруулагддаг тул чанар, амтны баталгааг бүрэн хангаж чаддаг. Максимус Дистрибьюшн ХХК нь хэрэглэгчдэд дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэх зорилгын хүрээнд Nongshim брэндийг Монголын зах зээлд танилцуулж байгаадаа таатай байна. Цаашид бүтээгдэхүүний нэр төрөл, хүртээмжийг үе шаттайгаар нэмэгдүүлж, хэрэглэгчдэд илүү ойр, илүү өргөн сонголтыг санал болгохоор ажиллаж байна.

