Компанийн ерөнхий танилцуулга
Максимус Дистрибьюшн ХХК нь 2017 онд байгуулагдсан бөгөөд Монголын хүнсний дистрибьютерийн салбарт тогтвортой өсөлт, өрсөлдөх чадвар, мэргэжлийн үйлчилгээний стандартаараа танигдсан тэргүүлэх компани юм. Бид 10 дахь жилдээ импорт, ложистик, борлуулалтын цогц үйлчилгээг улс орон даяар тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд өнөөдөр 13,000+ харилцагчийг хамарсан үндэсний хэмжээний нийлүүлэлтийн сүлжээг бий болгожээ. Компани нийт 300 гаруй мэргэшсэн ажилтантай, үүнээс 200+ нь борлуулалт, маркетингийн мэргэжилтнүүд байна.
Дэд бүтэц ба материаллаг хүчин чадал
Максимус Дистрибьюшн ХХК нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод байрлах стратегийн ач холбогдол бүхий байршлууддаа нийт 20.000м2 бүхий 6 агуулах, 100тн багтаамжтай хөргүүр зэрэг дэд бүтцийг бүрдүүлсэн.
Эдгээр байгууламж нь бараа бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хуваарилалт, чанарын стандартын баримтлалд бүрэн нийцсэн үйл ажиллагааг хангадаг.
Брэндийн портфолио ба бүтээгдэхүүний ангилал
Компанийн бүтээгдэхүүний сагс нь олон улсын 14+ нэр хүндтэй брэнд, 243+ SKU–г агуулдаг. Үүнд:
- Амттан
- Бэлэн хоол болон meal solution бүтээгдэхүүн
- Амтлагч, хүнсний хагас боловсруулсан бүтээгдэхүүн
- Ундаа, ундааны төрөлжсөн бүтээгдэхүүнүүд
- Шар айраг
- Ариун цэврийн ахуйн бүтээгдэхүүнүүд
Бид брэндүүдийн стратеги, зах зээлд нэвтрэх төлөвлөгөө, идэвхжүүлэлт болон борлуулалтын гүйцэтгэлийг цогцоор нь хариуцан ажилладаг.
Борлуулалтын сувгийн бүтэц
Максимус Дистрибьюшн ХХК нь Монгол улсын бүх төрлийн борлуулалтын сувгийг хамарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаатай. Үүнд:
- Он-премьер суваг: Бар, ресторан, кафе, зочид буудал, nightclub
- Офф-премьер суваг: Жижиглэн болон бөөний худалдаа
- Модерн худалдаа: Hypermarket, Supermarket, Key account
- Онлайн худалдаа: дижитал түгээлт, цахим борлуулалтын суваг
- Корпорацийн борлуулалт: уул уурхайн компаниуд, томоохон байгууллагууд
Эдгээр сувгийн уялдаа, борлуулалтын өгөгдлийн менежмент, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг манай мэргэшсэн баг хариуцдаг.
Улс даяарх хамрах хүрээ
Максимус Дистрибьюшн ХХК нь бүх аймаг, бүс нутгуудад дараах байдлаар логистик болон түгээлтийн сүлжээг бүрдүүлсэн:
- Монгол Улсын 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг
- 23 гэрээт дистрибьютертэй
- 2,000+ борлуулалтын идэвхтэй цэг
- Нийт 13,000+ харилцагчтай өргөн цар хүрээний түншлэл
Корпорацийн борлуулалт ба түншлэл
Манай компани уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниуд болох Оюу Толгой, Таван Толгой зэрэг байгууллагуудад хүнсний болон хэрэглээний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтмол хийдэг. Мөн улсын хэмжээнд 25+ корпорацийн байгууллага манай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг.
Логистикийн ажиллагаа ба агуулахын систем
Максимус Дистрибьюшн ХХК нь нийлүүлэлтийн сүлжээний бүх шатанд олон улсын стандарт баримталдаг. Логистикийн үндсэн үзүүлэлтүүд:
- Нийт 20,000 м² талбай бүхий 6 агуулахын цогцолбор
- Сард дундажаар 20,000+ захиалга боловсруулдаг
- Бүтээгдэхүүнээ 8 улсаас тогтмол импортолдог
Маркетинг ба медиа үйлдвэрлэл
Маркетингийн алба нь дотоод медиа продакшн багтай бөгөөд брэндийн контент, зураг авалт, видео материал, идэвхжүүлэлтийн бүтээлүүдийг бүрэн хэмжээнд өөрсдөө боловсруулдаг. Энэ нь брэндийн мессежийн нэгдмэл байдал, чанар, шуурхай ажиллагааг баталгаажуулдаг.
Алсын хараа
Эрхэм зорилго
Үнэт зүйл
Манай борлуулалтын төвүүд
Монгол улсын 21 аймагт нийт 13000 гаруй цэгт хүрч ажилладаг.